Гурван сумын Засаг даргыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж гурван сумын Засаг даргыг үүрэгт ажилд нь томиллоо.
Тус аймгийн Сайншанд сумын Засаг даргаар өмнө нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Одбаярыг томилсон бол Замын-Үүд сумын Засаг даргаар Н.Алдарбаярыг, Улаанбадрах сумын Засаг даргаар Ц.Эрхэмболдыг тус тус томиллоо.
Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дорноговь аймгийн МАН-ын хорооны дэд даргын албан тушаал хашдаг аж.
Харин Замын-Үүд сумын шинэхэн дарга Н.Алдарбаяр өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагад, Улаанбадрах сумын Засаг дарга Ц.Эрхэмболд нь өмнө нь сумынхаа ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.
Х.Эрдэнэбулган