ДОРНОД: Хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын төвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын ус хангамжийн 48.3 км шугам сүлжээг шинэчилж байна.
Тодруулбал, “Бумбод” ХХК шугам сүлжээг суурилуулах, өргөтгөх, доторлох зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 2.5 км шугам сүлжээг өргөтгөх болон 22.5 км шугамыг доторлох ажил бүрэн дуусаж, 14.7 км шугам сүлжээг суурилуулах ажил 60 хувьтай, Ф400 шугамын ажил 20 хувьтай үргэлжилж байна гэж “Дорнод НАА” ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, цэвэр усны байгууламжаас Чойбалсан хот руу
хоногт 3700 шоо метр ус шахдаг. Энэ нь бусад аймгийн төвтэй харьцуулахад усны
хэрэглээ ихтэйд ордог. Чойбалсан хотын орон сууцны айл өрхүүд нэг литр усыг 1
төгрөг 70 мөнгөөр, гэр хорооллын айл өрхүүд хоёр төгрөгөөр худалдан авч байна.