Тавдугаар цэцэрлэгийнхэн дунд бүлгийнхээ бяцхан охинд тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-14 09:46:46

“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аяны хүрээнд Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р цэцэрлэг “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж, дунд бүлгийнхээ бяцхан охинд туслав.

Тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш С.Сарангүнжийн санаачлан гэр нь шатсан  Х.Гоомарал охинд туслахаар 5-р цэцэрлэгийн хамт олон болон дунд бүлгийн эцэг эхийн зөвлөл хамтран таван өдрийн турш хандивын аян өрнүүлсэн байна. Энэхүү аянд тус цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүд, аймгийн төвийн томоохон дэлгүүр, ХХК-иуд, хувь хүмүүс нэгдэж, нийт 2.060.790 мянган төгрөгийн туслалцаа үзүүлжээ.

Аян зохион байгуулагчид охины гэрт очиж, аав Д.Хишигбаярт хандиваар цугласан 542000 төгрөгийн хүнс, 1.516.000 төгрөгийн эд зүйлс болон 45590 төгрөгийг хүлээлгэн өглөө. Мөн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Амгаланбаатар захиралтай “Их Баян Бүрд ХХК” мөнгөн хандив, Х.Аманбек захиралтай  “Су-Но ХХК” нэг портер нүүрс тус тус хандивлалаа.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ