Бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:00:31

Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бичил уурхай болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах сургалтын хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн бичил уурхай болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж, тэдэнд эрсдэл тохиолдсон үед нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авах нөхцөл бүрдүүлэх сургалтыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хоёр өдрийн турш явуулж байна. Тус сургалт нь Улаангом, Тариалан суманд явагдаж байгаа бөгөөд бичил уурхай болон албан бус хөдөлмөр эрхлэгчид олноор хамрагдаж, нийгмийн даатгалд даатгуулахын ач тусыг мэдэж авч байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ