УВС: Малчин сумын ЕБС-ийн номын санг тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-18 17:08:49

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголоос Япон улсад сурч төгсөгчдийн Ёнэяма холбооноос Увс аймгийн Малчин сумын ЕБС-ийн номын санд нэн хэрэгцээтэй ном товхимол, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг энэ сарын 15-нд хүлээлгэн өглөө.


Тус номын санг орчин үеийн стандартад нийцүүлэн засаж тохижуулах ажлыг мөн энэ холбооноос санхүүжүүлсэн бөгөөд Японы Омияа Сити болон Сайтама Озора ротари клубуудтай хамтран ажиллажээ.


Малчин сумын ЕБС-ийн номын сангийн тохижилт сайжирч, тав тухтай орчин нөхцөл бүрдсэнээс гадна сүүлийн үеийн эрэлт ихтэй ном товхимлуудаар сан хөмрөг нь баяжсанаар тус сургуулийн сурагчид өдөр тутам номтой нөхөрлөж байна.


Монголын Ёнэяма төгсөгчдийн холбоо нь өнгөрсөн тавдугаар сард Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг мөн хандивласан юм.

  


Холбоотой мэдээ