УВС: Аймгийн ХХҮГ-т 84 үндсэн ажлын байрны захиалга иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-19 12:24:13

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өнөөдрийн байдлаар 33 аж ахуйн нэгж байгууллагаас 84 үндсэн ажлын байрны захиалга ирсэн байна.


Үүнээс гадна улирлын чанартай түр ажлын байрны орон тоо нэмэгджээ. Тодруулбал, намрын ургац хураалттай холбоотойгоор 12 аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдээс хадлан хадах, төмс, хүнсний ногоо хураах, чацаргана түүх ажлын байрны захиалгыг аймгийн ХХҮГ-т ирүүлж, үүнд давхардсан тоогоор 200 орчим хүн ажиллаж байна.


Тэрчлэн энэ зун зам, барилгын ажилд түр зуучлуулан ажиллаж байгаа юм.


Одоогоор аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй ажил идэвхтэй хайж буй 670 орчим хүн байна.

Холбоотой мэдээ