“Мөнх ногоон хот” уриан дор мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:07:28

Дархан-Уул аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж аймгийн хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг шинэ Дархан дахь “Олон улс худалдааны төв”-ийн гадна талбайд зохион байгуулахын зэрэгцээ "Гэр бүлийн төгөл-2”, “Бичил цэцэрлэгт хүрээлэн” зэргийг шинээр байгууллаа.

Уг "Гэр бүлийн төгөл-2" бичил цэцэрлэг хүрээлэнг “Бурхантай толгой“-д байгуулж мод тарихад аймгийн ИТХ-ын Ажлын алба болон аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, шингэн болон хийн түлшний ШТС-ууд, иргэд аж ахуйн, нэгж байгууллагууд нэгдэж, мод тарихад оролцлоо. Энэ өдөр гацуур, хайлаас 980 ш, голт бор 300 ш, буйлс 30 ш нийт 1310 ш мод тарилаа. Манай аймаг намрын мод тарилтаар аймгийн хэмжээнд нийтдээ нэг сая гаруй мод тарьсан дүн мэдээтэй байна гэж аймгийн Байгаль Орчны газрын дарга С.Ганзориг ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ