Дөрвөн аймагт чихрийн шижингийн өвчлөл өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-14 12:20:16

Өнөөдөр тохиож буй “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, ДЭМБ-ын дэмжлэгтэй тэмдэглэж байна.

Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны тогтоолоор жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан.

Өнөөгийн байдлаар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 онд 642 саяд хүрч 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна.

Манай орны хувьд 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10000 хүн амд 63.8 хувь байгаа нь өмнөх оноос 9.8 хувиар буурчээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 61.5, эмэгтэйчүүд 66.0 хувь байна. Насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр 12062 буюу 10000 хүн амд 238.7 тохиолдож байна.

Байршлаар нь үзэхэд төвийн бүсэд 10000 хүн амд 53.7 буюу хамгийн өндөр тохиолдож, хүйсийн хувьд эрэгтэйчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувь байна. Төвийн бүсийн аймгаас Дархан-Уул /78.9/, Сэлэнгэ /59.4/, Өмнөговь /58.8/, Говьсүмбэр /52.2/ аймаг өндөр байна .

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг зохион байгуулах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ