ЗАВХАН: Тахийн нутаг Хомын талын үзэсгэлэн

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-09-24 16:36:59

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дөргөн нуураас зүүн тийш хил залган үргэлжлэх их тал, хойд болон зүүн талаасаа Завхан гол, Бууралын уулс, өмнөд хэсгээрээ Монгол элсээр хүрээлэгдэн оршдог үзэсгэлэнт "байгалийн арал" бол Хомын Талын Байгалийн цогцолборт газар юм.


Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг юм.


Тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна.


Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байна.


Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрд малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон. Энэ нь малд таатай ч, тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж байна.


Тахийн бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булаан, зарим амьтан устаж үгүй болох.

Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм. Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. 


Ингэснээр тахьтай хамт дэлхийд нэн ховор ургамал, амьтныг давхар хамгаалах боломжтой юм. Бид энэ боломжийг илүү их ашиглаж, судалгаа шинжилгээгээ өргөтгөн ажиллаж байна хэмээн Хомын талын тахь ТББ-ын Дөрвөлжин сум дахь төлөөлөгч мэдээлэв.


Тахь эх нутаг Хомын тал, Завхан голын эрэг.


Тахийн эх нутаг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал нутгийн намар


Их Монголын элс, Завхан гол, Улаан бураагийн чацарганын шугуй, Хомын тал


Хомын талд тахьтай хамт бөхөн идээшилнэ