ДОРНОГОВЬ: “Өв соёлын өргөө” гэр үзэсгэлэнгээс
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг есдүгээр сарын 19-20-нд тус аймгийн аялал жуулчлалын төв Хамарын хийдийн ойролцоо зохион байгууллаа.
Энэ үеэр “Өв соёлын өргөө” гэр үзэсгэлэн, монгол наадгай тоглоом нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэгчдийн хүртээл болгосон. Эдгээр үйл явдлыг фото дуранд буулгаснаа хүргэж байна.












