Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-15 10:14:39

Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо энэ жил 25 нас хүрч, өнөөдөр ойн баяраа тэмдэглэж байна.

 Тус холбооны салбар зөвлөл анх 1990 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй Тахир дутуу иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Харин өнөөдөр холбооны дарга, гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн 15 тэргүүлэгч, 2879 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус аймгийн 18 сум 4 тосгоны салбар зөвлөлд 2015 оны статистик мэдээгээр нийт 2879 иргэн бүртгэлтэй байгаагаас эмэгтэй 1214, эрэгтэй 1665 иргэн байдаг аж. Эдгээр иргэдийг сумдаар нь авч үзвэл Батноров суманд 285, Батширээт суманд 94, Баян-Адрага суманд 33, Баянмөнх суманд 72, Баян-Овоо суманд 95, Баянхутаг суманд 75, Биндэр суманд 116, Бор-Өндөр суманд 608, Галшар суманд 2, Дадал суманд 98, Дархан суманд 87, Дэлгэрхаан суманд 7, Жаргалтхаан суманд 63, Мөрөн суманд 74, Норовлин суманд 46, Өмнөдэлгэр суманд 247, Хэрлэн суманд 776, Цэнхэрмандал суманд 101 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.


Тус аймгийн хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1046 иргэн байдаг. Мөн олдмол буюу ердийн өвчтэй 782, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 577, зам тээврийн ослоор 84, үйлдвэрийн ослоор 155, ахуйн ослоос шалтгаалж 235 иргэн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн тоо баримт бий. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс байнгын асаргаанд 364, тэргэнцэртэй 54, сонсголын бэрхшээлтэй 214, сэтгэцийн өвчтэй 474, харааны бэрхшээлтэй 245, үйлдвэр мэргэжлээс шалтгаалсан 1174, хэл ярианы бэрхшээлтэй 89, хөдөлгөөн (тулгуур эрхтэн)-ний бэрхшээлтэй 463, хөдөлмөр эрхлэлтээс үүссэн 540, хавсарсан 220 иргэн мөн осолд өртсөн 6 хүүхэд байдаг аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ