АРХАНГАЙ: Багш нарын 21 хувь нь 20-иос дээш жил ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-03 16:02:38

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Аймгийн хэмжээнд багшилж байгаа багш нарын сонирхолтой тоог өгүүлье.


Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 35 цэцэрлэгт 264 багш, 30 сургуульд 1054 багш ажиллаж байна.


Нийт багш нарын 82.2 хувийг эмэгтэй багш нар эзэлж байна. Задалбал, бага ангийн багш нарын 97.8 хувийг, дунд ангийн багш нарын 74.7 хувийг, ахлах ангийн багш нарын 73.4 хувийг, дунд болон ахлах ангийн багш нарын 76.8 хувийг тус тус эмэгтэй багш нар эзэлж байна.


Сургуулийн 1054 багшийн 862 нь эмэгтэй, 192 нь эрэгтэй ба 377 нь аймгийн төвд, суманд 672, багт 5 байна.


Анги удирддаг 684 багштай.

Түр ажиллаж байгаа 34 багш.

Тэтгэвэр тогтоолгосон 6 багш.


Боловсролын зэргээр нь харвал бага 10, бүрэн дунд 10, дипломын 22, бакалавр зэрэгтэй 727, магистр 268, мэргэжлийн 2 багш байна.


Багш нарын мэргэжлийн зэргийг харвал 282 нь заах аргач, тэргүүлэх 180, зөвлөх 9 байна.


Багшлах эрхийг төрлөөр нь харвал багшаар ажиллах эрхтэй 32, багшлах эрхтэй 504 багш байна.


Насны бүтцийг харъя. 25 хүртэлх 71, 26-30 настай 143, 31-40 настай 421, 41-50 настай 309, 51-60 настай 105, 60-аас дээш настай 6 багш ажиллаж байна.


Багш нарын 283 нь буюу нийт багш нарын 21 хувь нь 20-иос дээш жил ажилласан бол 382 нь 10-20 жил, 193 нь 5-10, 159 нь 1-5, 37 нь 1 жил ажилласан байна. 


Холбоотой мэдээ