БАЯНХОНГОР: Орон нутгийн нислэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "МИАТ" ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн шинэ чиглэлтэй болж, Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.
Тодруулбал, энэ сарын 29-ний өдрөөс эхлэн тус чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэхээр болсон байна.
Нислэгийн үнэ оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй байх бөгөөд 12 дугаар сарын 31-нийг дуустал нээлтийн хямдралтай үнээр үйлчлэхээр болжээ.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн чиглэлд онгоцны нислэггүйн улмаас өндөр настан, хүнд өвчтөн, яаралтай ажилтай хүмүүс хот хооронд зорчиход хүндрэл чирэгдэлтэй болоод байсан юм. Зарим тохиолдолд захиалгын нислэг олдох ч өндөр төлбөртэй учир төдийлөн хүртээмжгүй байсныг орон нутгийнхан онцолж байна.