ОРХОН: Насан туршийн суралцахуйн төвийн 25 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-15 14:30:00

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 15/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн “Хамтдаа бүтээлцсэн-25 жил” ойг тэмдэглэв.


Ойг угтсан олон бүтээлч ажлын хүрээнд Баян-Өндөр хайрханд 300 ширхэг мод тарих сайн үйлсийн аяныг HWPL ОУБ-ын Монгол дахь салбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-тай хамтран зохион байгуулсан юм.


А.Амарын талбайд болсон ойн нээлтэд орон нутгийн удирдлагууд болон тус төвийн үе үеийн удирдлага, багш, ажилтан, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэс, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын алба, Говь-Алтай, Булган, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Архангай, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлууд, багш ажилчид, аймгийн Боловсролын газар, хүүхдийн цэцэрлэг, ЕБС-иудын удирдлагууд зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, иргэд оролцлоо. 


Мөн хүндэтгэлийн хурлыг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгуулж амжилт бүтээлээр шалгарсан иргэд, багш нараа шагнаж урамшуулав.


Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь 25 жилийн энэ хугацаандаа Монгол Улсын Боловсролын хууль тогтоомжид зааснаар иргэн бүр насан туршдаа суралцах эрхтэй бөгөөд төрөөс бүх насныханд боловсрол эзэмших, хөгжих тэгш боломжийг хангах нь төрийн үндсэн үүргийн нэг хэмээн тодорхойлсны дагуу  энэ эрхэм зорилгыг орон нутагтаа 25 жилийн туршид бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлж, боловсролоос тасарсан хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд суралцах, хөгжих боломжийг олгосоор ирсэн юм.









Холбоотой мэдээ