Хөгжлийн бэрхшээлтэй баялаг бүтээгчдийг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг хотод оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, ХБИ-дийн холбоодын зөвлөлийн ажлын хэсэг 2016 оны шилдэг бүлгийг шалгарууллаа.
2016 онд “Флом” байгуууллагаас 56 сая төгрөгийн санхүүжилт хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгч-иргэдийн 31 бүлэгт хийсэн. Эдгээр бүлгээс бүтээгдэхүүний чанар хийц, олсон ашиг, бий болгосон ажлын байрыг гол үзүүлэлт болгон дүгнэхэд “Цагаан идээ”, “Гар урлал”, “Оёдол”, “Цагаан идээ II”, "Цаасан урлаг”-бүлгийн Г.Өлзийсайхан, Б.Оюунцэцэг, Н.Бүжинлхам, Д.Эрдэнэбаяр, Г.Гантуяа нар тэргүүлжээ. Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг “Флом” олон улсын байгууллагын “Архангай”-салбарын менежер Мөнхтайваны Гантуяа гардууллаа.
Л.Булган