Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Японд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-12 16:23:02

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Япон улсыг улсыг зорино.

Тодруулбал, тус чуулгын дэргэдэх үндэсний хөгжмийн Их Монгол хамтлаг болон чуулгын бүжигчид Япон улсын Сэндай хотоос зүүн хойш орших Осаки фурукава хэмээх газарт Монгол ардын урлагийн тоглолтоо өргөн барих юм.

Тоглолтын найруулагчаар Монгол Улсын Төрийн шагналт, УГЖ, маэстро Д.Сосорбарам ажиллаж байга бол бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж байгаа юм.

Энэ сарын 24-27-ны хооронд болох тус тоглолтыг Япон улсын хэд хэдэн хотод тоглохоор төлөвлөжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ