Хөгжлийн бэрхшээлтэй охинд туслах аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-16 16:01:48

Өмнөговь аймгийн бүсгүйчүүд аймгийн төв Даланзадгадад амьдардаг н.Энхсаруул охинд туслахаар нэгдээд байна.

н.Энхсаруул охин одоогоор холын хамаатны ах Батсайханыд амьдардаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй суугаа, нэг гар нь хөдөлгөөн муутай гэнэ. Түүний ээж нь тус аймгийн Ханбогд сумынх харин аав нь Баян-Овоо сумынх бөгөөд охиноо орхиод явцгаачихсан ажээ. 

Охин өмнө нь юм түшээд явдаг мөн сургуульд ч сурдаг байсан гэж түүний асран халамжлагч хэлж байгаа юм. Гэвч асаргаа муутайгаас одоо бүр суугаа болсон төдийгүй нэг гар нь хөдөлгөөн муутай болсон гэнэ. 13 настай уг охиныг сэргээн засах эмчилгээнд оруулж улмаар тэргэнцэр авч өгч, сургуульд нь сургах талаар бололцоотой бүх л арга хэмжээг авна гэж бүсгүйчүүд хэлж байна. н.Энхсаруул ном унших дуртай бөгөөд таван настайдаа сургуульдаа IQ-ын аварга ч болж байсан гэнэ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ