“Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн үүрэг, үйл ажиллагааг сайн мэддэггүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-17 12:50:28
oyuka_hu@yahoo.com

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл Орхон аймгийн сэтгүүлчдэд зориулж “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба хариуцлагын шинэ тогтолцоо” сэдэвт сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр орон нутгийн сэтгүүлчдийн дунд дээрх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж сэтгүүлчдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах талаар ярилцлаа. Ялангуяа сэтгүүлчид улс төрийн намд элссэнээр ямар эрсдэл үүсдэг, ёс зүйн хувьд ямар алдаа гаргадаг талаар орон нутгийн сэтгүүлчид санал бодлоо солилцсон юм.

Мөн Хэвлэл, мэдээллийн зөвлөл”-ийн үүрэг, үйл ажиллагааны талаар сайн мэддэггүй, мэдээлэл авч чаддаггүй гэээд ирэх жил энэ чиглэлээр дахин сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Орхон аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 100 гаруй гишүүнтэй. Үүнээс 50 нь хэвлэлийн салбарт өдөр тутам үйл ажиллагаа явуулж байна. Сэтгүүлчдэд тулгамддаг гол асуудал нь төрийн байгууллагаас мэдээлэл авахдаа ямар ч саад бэрхшээл, хаалтгүйгээр авч чаддаг байх нь чухал байна гэж сэтгүүлчид хэлж байлаа. Мөн хэвлэл, мэдээллийн хараат бус байдлыг хангах, хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтад редакцийн дэмжлэг, тэдний хүлээх хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ