Хонины мах кг нь 3000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:31:58

Мандалговь хотод махны үнэ дахин хямдарсан байна. Өнөөдрийн байдлаар малчдын худалдаалж байгаа хонины нэг кг мах 3000 төгрөг болж, 500 төгрөгөөр буурчээ.

Махны худалдаа хүнсний захын хашаан дотор нэлээд өргөжсөн байдалтай явагдаж байгаа бөгөөд мах элбэг, зөвхөн Дундговийн гэлтгүй зэргэлдээх Төв аймгаас ч малчид ирж мах худалдаалж байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг кг нь 5000, адууны мах мөн адил, гэхдээ Төв аймгаас авчирч худалдаалж байгаа адууны мах 1000 төгрөгөөр хямд байна.

Адууны махны үнэ өнгөрсөн жилийн намрынхаас буураагүй бол хонь, ямааны мах зарим үед 2800 төгрөгт ч хүрч буурч байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин хямд болж байгаа ажээ. 

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ