Эмнэлгийнхэнд хариуцлага, ёс зүйн талаар сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-20 13:59:12

"Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах нь" сэдэвт сургалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэн зохион байгуулсан уг сургалтанд Улаанбаатар хотоос мэргэжлийн сургагч багш нарыг урьж ирүүлсэн байна. Сургалтанд аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын 200 гаруй эмч ажилчдыг хамруулсан аж.

Энэхүү сургалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцад байгууллагын соёлыг хэрхэн бүрдүүлэх, шинээр ажилд орсон эмч, мэргэжилтэн, ажилтнуудад байгууллгын соёлд яаж сургах, тусламж үйлчилгээний явцын хариуцлага ёс зүйн талаар нэлээн дэлгэрэнгүй ярьсан байна. Уг сургалтад хамрагдсан хүмүүс байгууллагатаа тухайн сэдвээрээ сургалт хийх ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ