Статистикийн талаар суралцагчдад мэдээлэл олгож, АХА тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-20 16:07:38

Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн хамт олон ЕБС-ийн 60 гаруй суралцагчдад сургалт зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д болсон тус сургалтаар Статистикийн боловсрол, Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн байдал, Хэнтий аймгийн Статистикийн “Khentii.nso.mn” вэб хуудсанд хэрхэн зочилж мэдээлэл авах талаар тус тус танилцуулсан байна. Мөн сургалтанд оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, эхний 3 байр эзэлсэн суралцагчдад гарын бэлэг гардуулсан бол төгсөх ангийн суралцагчдад талархал хадгалуулжээ. Энэхүү сургалт нь ЕБС-ийн суралцагчдын статистикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, статистикийг сурталчлан таниулах гол зорилготой байв.

Хэнтий аймгийн статистикийн хэлтэс нь цаашид хийхээр олон ажил төлөвлөсний дотор аймгийн хэмжээний бичил уурхай эрхлэгчдийн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн, нөөц ашиглалтын судалгаанууд явуулж байгаа аж. Мөн улсын хэмжээний мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ажлыг ирэх 12-р сарын эхний долоо хоногт эхлүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгаа юм байна.

Түүнчлэн 11-12 дугаар саруудад Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтоцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион байгуулах юм байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ