АН-ын бүлгийн хурал хойшилж, МАН-ын бүлэг 14 цагаас хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-21 11:39:13

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14 цагаас хуралдахаар болжээ.

Бүлгийн хуралдаанаар энэ 7 хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм. Хэлэлцэх асуудлын дотор Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудал орж байгаа гэнэ.

АН-ын бүлгийн хувьд хуралдаанаа хойшлуулсан байна. Тус бүлгийн хоёр ч гишүүн гадаадад яваа бол зарим нь орон нутгийн төлөөлөгчтэй уулзалт хийж байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ