Завханы Тэс суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 10:36:34

Завханы Тэс суманд 370 малчин өрхийн 200 гаруй мянган мал өвөлжиж байна. 

Өнгөрсөн хавар хур тунадастай байсан боловч зун, намрын улиралд халалт, хур тунадас бага орсон, хуурайшилт ихтэй зэргээс бэлчээр доройтож ургамлын ургалт зогсож, хатаж хагдарч өвөлтэй золгожээ. Сумын хэмжээнд малын тоо толгой өсөж 144142 толгой болсон боловч бэлчээрийн ургац сүүлийн таван жил байгаагүйгээр буурч дунджаар 2,0ц/га болсон учир өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн 30 хоногийн 21 хоногт нь цас их бага хэмжээгээр орж цасны зузаан 25-35 см-ээр нэмэгдсэн байна.  Энэ жилийн нөхцөлд мал идэх өвс бараг ургаагүй цас их хэмжээгээр орж байгаа болохоор өвөлжилт маш хүнд болохоор байна хэмээн сумын удирдлагууд мэдээллээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ