Гудамж талбайг ЗДТГ-ын байрнаас камераар хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-23 14:36:07

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумын төвийн зарим гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнг камержуулж дууслаа.

Энэ онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 36,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг “Дорноговь 80” цогцолборыг бүрэн  камержуулсан бол Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлэг суурилуулах ажлыг  “Үнэн хүч үйлс” ХХК гүйцэтгэжээ.

Ингэснээр Сайншанд сумын төв гудамж талбайн машин, явган хүний хөдөлгөөнийг хянах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тохижилт үйлчилгээг  сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж албаныхан мэдэгдэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ