Орон нутгийн мэргэжлийн дуучдаас О.Оюунцэцэг тунаж үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 17:06:33

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн Олон улсын дуу дуулаачдын гуравдугаар шатны шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин О.Оюунцэцэг орон нутгийн мэргэжлийн дуучдаас ганцаараа тунаж үлджээ.

Улаанбаатар хотноо болж байгаа энэ удаагийн уралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казахстаны нийт 60 гаруй мэргэжлийн шилдэг дуучид оролцож, гуравдугаар шатанд шилдэг 9 хүн үлдээд байгаа юм байна.

Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүр 10 мянган ам.доллар юм байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ