Хоршооны гишүүдийн бизнес төлөвлөлтийн мэдлэг дээшилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-23 18:08:20

Адра ОУБ-ын Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн зүгээс энэ улиралд 28 хоршооны 191 гишүүдийг нягтлан бодох бүртгэл, стратегийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалтанд хамруулжээ.

Мөн наран хүлэмжийн аж ахуй, үр үржүүлэг, хөрс боловсруулалт, арчилгаа, тариалалт хадгалалт зэргийг заажээ. Төслийн үр шимийг хүртэгч хоршооны гишүүд сургалтад сууснаар мэргэжлийн болон бизнесийн ур чадваруудыг эзэмшжээ.

Төслийн зохион байгуулж буй сургалтууд нь бодит үр дүнгүүдийг  бий болгож байдгийн нэг илрэл нь хоршоод жил бүрийн сургалтанд сууж мэдлэг олсноор хөдөө орон нутагт наран хүлэмжээ барьж дуусгаад, ургацаа амжилттай хураан авчээ. Түүнчлэн төслийн сургалтын үр дүнд хоршооны нягтлан бодох бүртгэл, стратегийн менежмент, бизнес төлөвлөлт ч сайжирч зах зээлд ашигтай ажиллах боломж бүрдээд буй талаар АДРА ОУБ-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ