“Монгол гэрт-Монгол ухаан" төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 5-р сургуульд "Монгол гэрт-Монгол ухаан" төсөл хэрэгжихээр боллоо.
Төслийн зорилго нь монгол гэрийн уламжлалт ёс заншил, зан үйлийг багаас нь хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх, монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Төсөл нийтдээ 6,1 сая төгрөгийн санхүүжилттэй. Дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд тус сургуулийн бага ангийн багш нар, эцэг эхчүүд хамтран олон ажлыг хийжээ.
Тухайлбал: "Монгол ёс заншил" бэсрэг музей байгуулж, сурагчдын сургалтанд зориулан, уламжлалт тоглоом наадгай, төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүнээр баяжуулж байна. Цаашид уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилыг түлхүү ашиглахын зэрэгцээ ёс заншил, үлгэр домог, мэндлэх хүндлэх ёс монгол гэрт цээрлэх хийгээд эрхэмлэх зүйлсийн талаар сурагчдад мэдээлэл, сургалтыг өгч ажиллах гэнэ.
Б.Туяа