Хэрх 4-р сургуулийн 12б ангийн сурагч С.Мишээл түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-24 15:53:29

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас Монгол бахархлын өдрийг угтаж “Би Монголын бахархал” илтгэлийн уралдаанаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.

Энэ жилийн хувьд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” сэдвийн хүрээнд уралдаанаа зохион байгуулсан байна. Сумын ЗДТГ-ын Иргэний танхимд болсон энэхүү уралдаанд Зүүнхараа хотын ЕББД сургуулийн 9-12 дугаар ангийн 18 суралцагч хүүхдүүд илтгэлээ тавьж оролцсон байна. Ингээд тэргүүн байранд Хэрх 4-р сургуулийн 12б ангийн сурагч С.Мишээл, 3-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Батбаяр удаах байрт, “Билиг ДБ” сургуулийн 11а ангийн сурагч М.Анужин гутгаар байр эзлэн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагджээ. Тус уралдааны тэргүүн байрны эзэн илтгэгч С.Мишээл "Иргэний андгай өргөх ёслол" дээр өөрийн илтгэлээ нийт хүүхдүүдэд уншиж танилцуулах эрхийг авчээ.

Энэхүү илтгэлийн уралдаан нь сумынхаа ирээдүй болсон хүүхдүүдийг илтгэх урлагаар дамжуулан хөгжүүлэхэд гол зорилгоо чиглүүлдэг байна. Мөн хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, эх орноо хайрлах үзэлтэй, зөв иргэн болон төлөвшүүлэхэд дөхөм болдог ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ