Индонезид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-30 12:50:25

ЖАКАРТА. /Antara/. Өнөөдөр Индонезийн зүүн нутагт Рихтерийн шаталбараар 5.7 баллын хүчтэй газөр хөдлөлт болсон тухай тус улсын Цаг уур, уур амьсгал, геофизикийн газрын эх сурвалж мэдэгдлээ.

Газар хөдлөлтийн голомт нь тус улсын Малуку мужийн Саумлаки хотоос зүүн хойд зүгт 86 км-ийн зайд, 10 км- ийн гүнд байжээ.

Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн болон цунами үүссэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.

Индонез бол "Номхон далайн галын цагираг”-ийн бүс буюу газар хөдлөлтөд өртөмтгий, галт уулын дэлбэрэлт байнга болж байдаг газарт оршдог улс юм. 2006 онд Ява арлын ойролцоо 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 6500 хүн амиа алдаж, тус арлын Бантул хотын байшин барилгуудын 80 хувь нь эвдэрч сүйдэж байжээ.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ