Дадалын хилчид шинэ байраа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-30 18:18:16

Хэнтий аймгийн Дадал суман дахь Хилийн цэргийн 0287 дугаар ангийн штабын өргөтгөлийн барилгын ажилд Орон нутгийн хөгжлийн сангаас 52 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. Үүний үр дүнд тус штабыг зочид буудалтай холбох өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна

Шинэ өргөтгөлийн байранд 3 албаны өрөө, хоолны заал, ариун цэврийн өрөө байх бөгөөд нийт 13x14 хэмжээтэй аж. Тус байрыг хилийн цэргийн ангийн офицер, ахлагч, ажилчдын хүчээр барьж ийнхүү ашиглалтад оруулсан байна.

Өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөх, тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа болж, арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, аймгийн орлогч прокурор Б.Одгэрэл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам, ШШГА-ны дэд дарга, дэд хурандаа Н.Баярсайхан, Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг төлөөлөгчид оролцжээ.

Хан Хэнтийн хилчдийнхээ ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд гүн тусалцаа үзүүлсэн Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд Та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлж, Эзэн богд Чингис хааны өлгий нутгийг сахин хамгаалж буй Хан Хэнтийн хилчдийн зүгээс ажлын их амжилтыг хүсэн ерөөснийг уламжлахад таатай байна. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ