Хөгжлийн бэрхшээлтэй 240 иргэн үзлэг оношлогоонд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-02 15:11:23

Жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.

Завхан аймгийн хувьд уг өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалалгүй эмнэлгийн үзлэг оншлогоонд хамруулсан явдал юм.  Завханы 23  сумын 130  орчим, Улиастай сумын 110 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 11-р сарын 11-ны өдрөөс эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, Одчим наран эмнэлэгт үзлэг оношлогоонд хамрагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд  мэдрэл, зүрх судас, уушиг, бөөр, мэс засал, сэргээн засахын нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж  шаардлагатай тохиолдолд цус, шээс, нүдны шинжилгээнүүдийг өгчээ.

Мөн зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүд болон нүдний эмч нараар эмчилгээ хийлгүүлж  цооролтын шархны цэгцэлгээ, боолт зэрэг эмчилгээг хийлгүүлсэн байна. Завхан аймгийн хувьд  3800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний  730 нь Улиастай сумд оршин сууж байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ