Будапешт хотноо болох ДАШТ-д хүч үзэх бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-03 14:58:44

Унгарын Будапешт хотноо 12 дугаар сарын 10-11-нд болох чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ-д оролцох манай баг, тамирчид тодорлоо.

Тус тэмцээн сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг жинд шилдгүүд өрсөлдөнө. Тэмцээн 3 дэвжээн дээр болох бөгөөд Зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байрт орсон бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, бөх бүрт дурсгалын өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багууд цом хүртэнэ.

Энэ удаагийн ДАШТ-д оролцох Монголын багийн ахлагчаар Ж.Түмэн-Аюуш /МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан/, албаны төлөөлөгчөөр Н.Дүгэрсүрэн /МЧБХ-ны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, ДБНХ-ны Хүндэт шүүгч, “Туушин” компанийн дэд захирал, Гавьяат эдийн засагч/ нар оролцоно.

Эрэгтэй 61 кг-д Т.Түвшинтулга, ОУХМ, ”Гацуурт-Олимп” клуб, ҮБТДС, оюутны дэлхийн аварга, ДАШТ-д анх удаа оролцох юм/. Харин 70 кг-д Б.Батзориг, ОУХМ, ”Хилчин” спорт хороо, ҮБТДС, оюутны дэлхийн аварга, Азийн болон тивийн элсний спортын наадмын хүрэл, тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-д 4 дэх удаа оролцоно/.

Эмэгтэй 55 кг Д.Отгонцэцэг, ОУХМ, “Дархан-Хасу-Мегарстарс” клуб, ҮБТДС, ДАШТ-ий мөнгө, ДЗАШТ-ий хошой хүрэл, тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаа оролцох юм/. 60 кг-д Б.Шоовдор, ОУХМ, ”Цастын барс” клуб, ҮБТДС, тивийн АШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д хоёр дахь удаа оролцож байна/.

Дасгалжуулагчаар Ц.Баярсайхан /Гавьяат дасгалжуулагч, “Дархан-Хасу-Мегастарс” клубын захирал, ДАШТ-д 5 дахь удаагаа оролцоно/. Ц.Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцоно. П.Чулуунбаатар, “ЧД-ийн БТСХ-ны дасгалжуулагч, ДАШТ-д анх удаа дасгалжуулагчаар оролцох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ