Мөнгөн цомын эздийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-05 15:28:21

Олон улсын аварга шалгаруулах Соробан сампингийн 21 дэх удаагийн тэмцээнд Дорнод аймгийн хоёр хүүхэд оролцож мөнгөн цомын эзэд болсон тухай өмнө нь мэдээлсэн. Улс, аймгийнхаа нэрийг гаргаж амжилт үзүүлсэн Ө.Ану, Б.Цолмонсүрэн нарыг баасан гарагт аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа.

Соробан сампингийн багш Э.Энхмаа “Дараагийн Олон улсын тэмцээн Бали аралд болох юм. Энэ тэмцээний бэлтгэлдээ бид хэдүйн орсон. Найман минутад 200 бодлого бодохоос 173-175 бодлого бодож манай 8-10 настай охид угтаа 10-15 насны хүүхдүүдтэй өрсөлдсөн. Ингээд бодохоор манай хүүхдүүдийн хувьд дээд амжилтыг гаргасан" гэж байлаа.

Уулзалтын үеэр Ө.Ану, Б.Цолмонсүрэн нарыг Монголын Хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар шагнаж урамшуулав.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхэд соробан сампингаар хичээллэж байна.

                                                                                                                                      Б.Туяа 

 

Холбоотой мэдээ