Замын асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагууд хамтарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан хот дахь төмөр замын “Дархан өртөө”-ний зүүн талын нийтийн эзэмшлийн 800м/кв талбайд байгуулагдсан түр захад одоогийн байдлаар 40 гаруй иргэн төмс, хүнсний ногоо, 10 гаруй иргэн сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байна.
Эдгээр иргэдэд зориулж улирлын чанартай түр ажлын байр бий болгох тухай асуудал яригдаж эхэлсэн. Төмөр замыг тойрсон өөр нэг асуудал нь онцгой бүсийн ойр орчмын газарт шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой юм. Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, согтуурч танхайрах, хулгай дээрэм гээд энэ хавьд хууль бус үйлдэл тасардаггүй. Тиймээс үүнийг таслан зогсооход төр засгийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай” гэж төмөр замын “Дархан зангилаа”-ны дарга Д.Цогтбаатар хэллээ.
Б.Норовсамбуу