Отроор яваа мал сүргийг тооллогод бүрэн хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдоржоор ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мал тооллогын ажлыг явуулж байна.
Өнөөдрийн байдлаар мал тооллогын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй боловч отрын бүс нутагт яваа иргэдийн малыг тооллогод хамруулах ажлыг эрчимжүүлэхээр 4 чиглэлд хяналтын хэсэг ажиллана.
Тус аймгийн 11 сум цагаан зудтай байгаа учраас Дархадын сум болон Цэцэрлэг, Цагаан-Уул сумын иргэд Хатгал, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумаар оторлож байна. Ялангуяа зарим иргэд бусад сумын нутагт албан ёсны зөвшөөрөлгүй байгаа учраас тооллогод хамрагдахгүй байх магадлалтай учраас отрын иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж отрын бүс нутагт хяналтыг хийх юм. Хөвсгөл аймагт 20 мянга гаруй малчин өрх байдаг бөгөөд өнгөрсөн онд 4 сая 300 гаруй мянган толгой мал тоолуулжээ.
Б.Гантуяа