Отрын бүс нутагт 300 орчим өрхийн 1000 орчим иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2016-12-09 12:29:58

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас малчин иргэдэд ялангуяа отрын бүс нутагт яваа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэж ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд отрын бүс нутагт 300 орчим өрхийн 1000 орчим иргэн байгаагийн дотор 1-5 насны 289 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 38 иргэн, 65-аас дээш насны 179 ахмад, жирэмсэн 38 эх оторт явж буй судалгааг гаргажээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг харъяа сумын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн төвүүдэд нь хариуцуулж тогтмол эргэж, үзлэг оношилгоо хийж эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь хүргэж байна.

Тус аймгийн 11 сум цагаан зудтай бусад сум зудархуу нийт нутгаар цасан бүрхүүл тогтсоны улмаас цаашид малчин иргэд оторт явах нь нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Эрүүл мэндийн газар нь Улаан-Уул сумыг хариуцан ажилладаг бөгөөд тус сумын отроор яваа өрхүүдэд 150 орчим эмийн санг бэлтгэн хүргүүлжээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ