Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвд 6 ханатай гэр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Бага насны хүүхдийн хөгжил” төслөөс 8,7 сая төгрөгөөр санхүүжүүлэн иж бүрэн 6 ханатай гэр, доторх 29 нэр төрлийн бүрдлийн хамт гардуулж өглөө.
Тус төв нь 2013 оноос хойш 0-5 насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах чиглэлээр хүүхдийн сувиллыг улирал харгалзахгүй тогтвортой ажиллуулж 356 хүүхдийг сувилан эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийн хооллолтын чиглэлээр дадлагатай сургалт, зөвлөгөөг явуулж мэдлэг, хандлага, дадлыг олгосноор эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт эерэг ахиц дэвшил гарч байгаа аж.
Б.Гантуяа