Хяналтын тооллогыг энэ сарын 12-20-нд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн 19 суманд мал, тэжээвэр амьтдын тооллогын ажил хэвийн үргэлжилж байна.
Одоогоор аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нэг удаа хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тоологч нар малыг нүдээр үзэн тоолж байгаа эсэх, өрхийн мэдээллийг хэрхэн шивж, илэрсэн зөрчлийг яаж залруулж, данс бүртгэлд тусгаж байгаа, тооллогыг үнэн зөв явуулсан эсэх зэрэгт хяналт хийхээр тодорхой тооны малчин өрхийг сонгож авчээ. Тооллогыг 12 дугаар сарын 12-20-ны хооронд хийх бөгөөд аймгийн холбогдох албадаас 4 хүний бүрэлдэхүүнтэй таван баг гарч 10 суманд ажиллана.
Б.Батхүү