Орос улсын 2017 оны нөөцийн сав хоосорсны улмаас  үндэсний баялагийн сангаас хөрөнгө татна   

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2016-12-12 21:17:35

Орос улсын Тооцооны танхимын тэргүүн хатагтай Татьяна Голикова 2017 онд Улсын нөөцийн сан хоосорч мөнгөгүй  болж байгаа тухай  анхааруулаад, Засгийн газар үндэсний баялагийн сангаас  хөрөнгө татах үлдээд байна хэмээн мэдэгдэв.

Тэрээр өмнө төсвийн хомсдолыг нөөцийн хөрөнгө санхүүжилтээр хаадаг  байсныг багасгахаар төлөвлөж байгаа гэлээ.

“Улсын нөөцийн хөрөнгөөр төсвийн зардлыг нөхөх боломж улам бүр буурч буй нь сайшаалтай хэрэг хэмээн үзэж байна. Тус улсад дотоодын зээлийн хэмжээ  жилд 1,9 их наяд рубль байгаа бөгөөд энэ нь 2016 онтой харьцуулбал, 680 тэрбум рублиэр илүү байгаа юм. Өр зээл их байх  тусам  хүүнд нь  илүү их мөнгө төлөх болдог “ хэмээн Тооцооны танхимын тэргүүн үзэж байна.

“Ер нь оросын эдийн засгийн тухайд бүхэлд нь ярих юм бол тус улс нь  хямрал, хоригт дасан  зохицсон бөгөөд цаашид яахыг хэлэхэд бэрх байна“ гэжээ."Жишээ нь, ДНБ байнга хэлбэлзэж байна. Нэг сард бууралттай  байсан бол дараа сард өсөх жишээтэй. Үүний дараа нөгөөх хэлбэлзэл давтагдах жишээтэй. Харин одооноос өсөлт рүү бага багаар дөхөж буй хөдөлгөөн ажиглагдах боллоо.  2017 онд энэхүү хүлээлтүүд биелэгдэх болов уу гэж найдаж байна" хэмээн Оросын Тооцооны танхимын тэргүүн Татьяна Голикова сурвалжлагчид ярьжээ.

А.Огторгуймаа. Москва хот

Холбоотой мэдээ