Сургуулийн ахмад захирлууддаа хүндэтгэл үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:56:31

Сүхбаатар аймгийн Боловсрол соёлын газар, Ахмад багш нарын холбооноос  аймгийн боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн захирал, Боловсролын газрын дарга нарын уулзалт  "Эргэн дурсахуй " арга хэмжээг  зохион байгуулжээ.

Тус аймгийн  ерөнхий боловсролын 16 сургууль,  боловсролын байгууллагыг удирдаж байсан 20 гаруй ахмадууд цугларч дурсамжаа хуучилж, залуу захирлууддаа сургамж зөвлөгөө өгч ахмад залуу үеийн залгамж холбоогоо бэхжүүлж  хамтдаа зургаа татуулсан  байна.

Г.Сүхээ

      

Холбоотой мэдээ