"Гашуунсухайт"-ыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудлыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-12-13 13:28:59

Зам, тээврийн хөгжлийн яамны ээлжит шуурхай өчигдөр болж, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудлыг судлах үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох ямар боломж байгаа талаар Өвөр Монголын тээврийн болон бусад албаны хүмүүстэй холбогдож ярилцах, Авто замын хяналтын пост байгуулах талаар ЗЦГ-аас тавьсан асуудлыг судлахыг үүрэг болгов.
Түүнчлэн Д.Ганбат сайд дотоодын үйлдвэрлэгч болон хувийн хэвшлийнхнийг яамнаас дэмжих, тэр дундаа “Экологи бус” компанийн үйл ажиллагааг салбарын хүрээнд бодлогоор, шат дараатайгаар дэмжих, цахилгаан таксины үйлчилгээ явуулдаг гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг холбогдох газарт үүрэг болгов.

Үүнээс гадна 2016-2020 онд шинээр барих авто замуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, танилцуулах, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээр, дотоодын бүтээгдэхүүн /бетон, арматур/ ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бетон хучилттай хийлгэх боломжтой талаар салбарын сайд  нь онцолжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ