Нэг нохой устгахад 8600 төгрөгийн зардал гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-14 17:58:37

Мандалговь хотын золбин нохойг өнөөдрөөс устгаж эхлэв. Гурав хоногт 500 нохой устгах гэрээтэйгээр Улаанбаатар хотын Хот тохижилтын газрын анчид ажиллаж байна. Эхний өдөр 160 гаруй нохойг устгажээ.

Нэг нохой устгахад 8600 төгрөгийн зардал гарч байгааг Мандалговь хотын тохижилтын албаны дарга Д. Мөнхцоож хэллээ. Өнгөрсөн хавар, намар 750 гаруй нохой устгасан бөгөөд гурав дахь удаагийнхтай  нийлээд 1250 нохойг энэ жил устгаж байна гэсэн юм.  Нохой устгах зардал жил тутамд өсдөг. Мөн анчид олдохгүй нь бэрхшээл учруулдаг байсан бол энэ жилийн хувьд Улаанбаатар хотын тохижилтын газартай гэрээ байгуулан ийнхүү ажилладаг болжээ.

Нохойг өдрийн цагаар устгах бөгөөд айл өрхүүд тэжээвэр нохойгоо уях хэрэгтэйг иргэдэд сануулж байна. Нохой устгалд аймгийн Цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байна

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ