Арванхоёрдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-15 09:21:45

09.00 цагт "Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт" сэдэвт семинар Корпорэйт /Баянгол зочид буудлын хажуу дахь/ зочид буудалд болно.

09.00 цагт “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болно.

09.00 цагт Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордны В танхимд болно.

10.00 цагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 7 буудал, Сэлбийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа болон Сэлбэ дэд төвийн нүүлгэн шилжүүлэлт хийх 50 айлын түр сууцанд очиж, нөхцөл байдалтай танилцана.

10.00 цагт Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно. 

10.00 цагт МУЗН-ээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 40 ор иж бүрдлээр нь хүлээлгэн өгнө.  

11.00 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, ААНБ-д шагнал гардуулах үйл ажиллагааг Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвд зохион байгуулна.

11.00 цагт Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж тулгамдсан асуудал болоод байгаа тухай Монголын диабет холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЮНЕСКО-гийн 2005 оны "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих конвенц"-ийн 10 жилийн үр дүнг нэгтгэсэн “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасантай холбогдуулан хэвлэлийн бага хурал СУИС-ийн төв байранд хийнэ. 

14.00 цагт Зуд болон өвөлжилтөд дэмжлэг авах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагуудын дарга нартай Шадар сайд У.Хүрэлсүх өрөөндөө уулзалт хийнэ.

14.00 цагт Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

14.00 цагт Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас зарласан “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно.

14.00 цагт "Хангай" хорооллын байрандаа орж чадалгүй олон сар болж буй хохирогчид БХБЯ-ны гадна талбайд жагсана. 
 

Холбоотой мэдээ