“Цагаан тавагт халтар азарга” дуу олны хүртээл боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Тэсийн голын удамт хурдан хүлгүүдийн төлөөлөл алдарт хурдан хүлэг Цагаан тавагт халтар азаргад зориулсан дууны уран бүтээлийг олны хүртээл болголоо.
“Цагаан тавагт халтар азарга” хэмээх дуу нь Завхан аймгийн алдарт уяач Ч.Пүрэвхүү, МУСГЗ Б.Бямбабаяр, МУСТА, дуучин Б.Батболд нарын хамтын бүтээл юм. Уран бүтээлийн эзэн хурдан халтар азарга нь Завхан аймгийн баруун, хойд, Увс аймгийн зүүн сумдын болон бүсийн наадамд олон түрүүлж, айрагдсан Сонгино сумын хурдан буян ажээ. Энэхүү дууны эхлэлээс хүргэвэл:
-Алтан соёмбот төрийнхөө наадмын асрыг тойроод
Аялгуулах гийнгоондоо товолзонхон дүүхэлзээд
Арга нум эвшээлгэх зурхай эргэх гараанаас
Алдарт хурдуудын магнайд түрүүлэнхэн цойлонхон гарваа хө
Дахилт: Цахилаад ирэх бараа нь хийморьтой
Цэцэн Сартуулын цуутай хүлэг ээ хө
Цугласан олныхоо баярын магнайг тэнийлгэсэн
Цагаан тавагт халтар азарга түмэн эх ээ гэхчлэн дөрвөн бадаг дуу юм.
Б.Мягмарсүрэн