Санхүүжилт нь хийгдээгүй ч ашиглалтад орсон найман барилга байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-16 04:58:50

Завханд энэ онд улсын төвлөрсөн төсвөөр он дамжин баригдах 11,  шинээр эхлэх хоёр барилга байгууламж, засвар шинэчлэлтийн дөрөв, 2015 онд ашиглалтад орсон үлдэгдэл санхүүжилтыг хийх найман барилга байна.

Эдгээр барилга байгууламжид нийт 19300.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 1614.3 сая төгрөгийн ажил төсөл хөтөлбөрөөр хийхээр төлөвлөгджээ.  2016 онд Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолийн дагуу материал бүрдүүлэн хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр барилга угсралт, их засварын 20 ажилд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгон, найман зөвшөөрөлд сунгалт хийж, Улсын төсөв, ОНХС, байгууллага, хувийн хөрөнгө оруулалтаар барьсан 35 барилга объектыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж байна

Завхан аймаг аймгийнхаа ИТХ-аар “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр” батлуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд аймагтаа хуванцар хаалга цонх, бетонон тоосго, нүхтэй блок, явган замын хавтан, бетон бэлтгэл, төмөр эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж  2016 онд 81,6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Өнөөдөр хөдөө орон нутагт  барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжил сул байгаад дүгнэлт хийж аймагтаа энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж эхэлжээ.   

Үүний нэг нь Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын дэргэдэх барилгын материалын сорил шинжилгээний лаборатори юм. Энэхүү лабораторийг өнгөрсөн жил нээж одоогийн байдлаар  пресс, шигшүүр, конусын суулт тодорхойлогч, шмитын алх гэсэн  дөрвөн төрлийн тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

2016 онд БМСШ-ний лаборторийг ажиллуулахийн тулд аймгийн Засаг даргын захирамжаар  4.1 сая төгрөгийг шийдвэрлүүлэн мэргэжлийн нэг лаборантыг цалинжуулжээ.  2016 онд нийт 155 ширхэг сорьц хүлээн авч шинжилгээнд хамруулсан байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ