Сумдын хилийн цэс маргаантай хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-16 23:14:19

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд тохиолдож буй нэг бэрхшээл бол хилийн цэсийн маргаан. Тухайлбал, тус сум Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай хилийн маргаантай байсаар иржээ.

Тэд 1970 онд тогтоосон хилийн цэс болон GPS төхөөрөмжийн тусламжтайгаар нягталж үзэхэд тухайн маргаантай газар нутаг нь Хүрээмарал сумын харъяа гэдэг нь тогтоогдсон байна. Энэ дагуу өөрийн сумын малчдад маргаантай бүс нутагт байрлах өвөлжөөний гэрчилгээг олгосон ч Дэлгэр сумын удирдлагууд мөн л өөрийн сумын малчдад гэрчилгээ олгосноор иргэдийн дунд үл ойлголцол үүсэхэд хүрдэг байна.

Тиймээс уг маргаантай асуудлыг хоёр аймгийн хүрээнд ярьж шийдвэрлэх ёстой гэж үзээд аймгийн удирдлагуудад хандаад буй аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ