Аймгийн Сагсан бөмбөгийн холбоог шинэчлэн байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-16 23:27:39

Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны нэгдсэн хурал болж, аймгийн сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийг Төр, ТББ, Тамирчдын төлөөлөл оролцсон 9 гишүүнтэйгээр  баталжээ. Удирдах зөвлөлийн тэргүүнээр Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Д.Сонинбаяр нар сонгогдсон байна.

Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн холбооны хувьд шинэ түвшинд гарч үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байгаа аж. Аль нэг нам гарахаараа спортыг өмчилдөг байдлыг байхгүй болгож, тамирчдыг талцуулахгүй, хохироохгүй, харин хөгжүүлэх , амжилт гаргах талаас нь дэмждэг тогтолцоог бий болгон ажиллахыг зорьж буйгаа мөн үеэр зарлажээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн харьяа Сагсан бөмбөгийн "Мазаалай" багийн 2016-2017 онд болох олон тэмцээний бэлтгэлийг хангах, амжилт гаргах бололцоог нь бүрдүүлэх үүднээс “Хонгорын хүдэр” ХХК-иас 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа юм байна. Мөн сагсан бөмбөгийн спортод элэгтэй ААН-үүд "Мазаалай" шигшээ багийн 16 тамирчныг тус тусын сар бүрийн цалинг нь дааж байгууллагын нэрээрээ овоглохоор болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ