Орон нутгийн иргэд жоргүй эм өгөхийг танимхайран шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-20 02:18:13

Завханы  "Монос Завхан" ХХК нь энэ жил эмийн сангаараа үйлчлүүлсэн 2100 гаруй иргэний дунд судалгаа явуулжээ.

Ингэхэд үйлчлүүлэгчдийн 40  орчим хувь нь эмчийн бичсэн жороор үйлчлүүлсэн бол 60  хувь нь жоргүй өөрсдийн дураар эмийн санчаас зөвлөгөө авч эм авдаг гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал хөдөө орон нутгийн иргэд эмчийн бичсэн жороос гадна дур мэдэн эм авах хандлага их, эмийн хоорондын зохистой харьцаа, хэрэглээг мэддэггүй, эмийг жоргүй олгохыг танимхайран шаарддаг гэх зэрэг асуудлуудыг гаргах нь элбэг байдаг байна. Тиймээс үйлчлүүлэгч, иргэдэд ая тухтай орчинг бүрдүүлэн эмийн зөв зохистой харьцаа, антибиотекийн хэрэглээг бууруулах зорилгоор иргэдэд зөвхөн эмийн жороор үйлчлэх, зөвлөгөө давхар хүргэн ажиллахаар болжээ.

Монос Завхан ХХК нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний өргөн сонголт бүхий Улиастайд анхны 24 цагийн үйлчилгээтэй Фарм маркетыг байгуулж харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг мэдэрсэн шинэлэг үйлчилгээг үзүүлж байна. Эднийхэн жил бүр харилцагчдадаа зориулан “Витаминжуулалтын аян”, “Харшлын эсрэг аян”, “Ханиадны эсрэг аян”  гэх мэт олон нийтийг хамарсан эрүүл мэндийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 950 орчим нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчлилж байна. Завханы шинэ эмийн хангалтын 89-92 хувийг нь хангаж  байна. Аймгийнхаа Нийгмийн даатгалтай хийсэн гэрээний  дагуу 2016 онд 86 сая гаруй төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлттэй жороор нийт 5850 хүнд үйлчилжээ.

Дашрамд Завханд нийт 32 эмийн сан иргэдэд үйлчилж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ