Эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зүүн бүсийнхэн зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР"Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох" зүүн бүсийн зөвлөлгөөн Баруун-Урт хотод боллоо.
УИХ-ын даргын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан уг зөвлөлгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярайн эмч мэргэжилтнүүд оролцож Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн чадамж, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтын биелэлт, цаашдын зорилт болон эх нярайн стратегийн хэрэгжилт тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж зөвлөмж гаргажээ. Мөн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр барьж байгуулсан 50 ортой төрөхийн эмнэлэг, химийн эмчилгээний тасгийн ажилтай танилцсан байна.
Зөвлөгөөнд УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Эрүүл мэнд, спортын яамны эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцжээ.
Г.СҮХЭЭ
Сэтгэгдлүүд