Шинэ жилийн бэлгэнд боосон хүнсийг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-20 21:59:15
oyuka_hu@yahoo.com

Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс эрүүл хүүхэд” сарын ажлыг Орхон аймгийн МХГ эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд шинэ жилийн баяртай холбогдуулан хүнсний зах, томоохон худалдааны төв, дэлгүүрээр эрүүл ахуй чанарын шаардлагын бүрэн бүтэн байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна. Мөн 50-иас дээш суудалтай зоогийн газруудыг эрүүл ахуй чанарын шаардлагын стандартыг хангуулах зорилгоор дээрх шалгалтанд хамруулж байна.

Нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор урдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг хүүхдийн бэлэг, нийтийн хоол хүнсээр дамжих өвчин гарахаас сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар стандартыг хангуулах зорилготой уг шалгалтыг эхлүүлээд байна.

Энэ сарын 5-28-ныг хүртлэх хугацаанд шалгалтыг явуулах юм байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ